Нийгмийн

Тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүхдийг хилчид ОХУ-ын хилийн зурвасаас олжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим 11:00 цагийн орчим гурван настай Э тоглож байгаад сураггүй болсон байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас гурван настай охиныг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олжээ.

Мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2021-07-17 11:21

Хамгийн бага настай хил зөрчигч үү. Эсэн мэнд олдсон нь яамай даа.

Зочин
Зочин
2021-07-17 12:13

Овоо эр дээ хамгийн бага настай хил зөрчигч болж дээ ерөн манай монголчууд бага насны хүүхдүүдэд анхаарч баймаар юм ингээд эсэн мэнд олдсон яамай даа араатан амьтаны хоол болвол яанаа аймаар юм

Зочин
Зочин
2021-07-17 13:32

Ашгүй дээ. Яагаад хил гараад явчихдаг байна ?

Saddam
Saddam
2021-07-17 17:44

Ардчилсан намын үхээрүүдийн муу хэлдэг Оросын ард түмэн орос хүмүүс ийм л сайхан сэтгэлтэй байгаа юм даа. Ямар азаар Оростой хиллэдэг газарт �##�га болов оо. Хэрэв үхэж д�##�д орсон ардчилсан намынханы магтдаг үхээрийн хятад руу хил гараад явчихсан бол өмхийрч,өтсөн хятад үхээрүүд нэг бол �##�аад идчихнэ, нэг бол цаашаа хүний наймааны золиос болгоод явуулах байлаа Өгөр хятадуудыг шүтэх үзлийг ардчилсан намын үхэж д�##�д орсон үхээрүүдтэй нь хамт булшлах цаг болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button