Наадмын амралтын зургаан хоногт автомашины ослоор 15 иргэн амиа алджээ

Амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны хооронд зам тээврийн ослын улмаас 15 иргэн нас баржээ. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт 13, хүүхэд нэг, том хүн 14, эрэгтэй 12, эмэгтэй гурав, жолооч зургаа, хамт явсан зорчигч 6, явган зорчигч хоёр байна.
Осолд өртсөн 15 тээврийн хэрэгслийн 33,0 хувь нь Приус маркийн тээврийн хэрэгсэл байжээ. Мөн нийслэл хотод хүүхдийн амь нас эрсдээгүй сайн мэдээтэй байна. Тухайлбал, долдугаар сарын 12-нд Баян-өлгий аймагт Ланд-80 тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийхдээ долоон настай эрэгтэй Х.И-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Нийслэлээс орон нутагт аялал зугаалгаар явсан олон мянган иргэдийн нийслэл рүү буцах хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх тул зам тээврийн ослоос сэргийлэх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж явахыг сэрэмжлүүлж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Төрийн бодлогын хар гайгаар зам дээр 15 хүн чад хийлгэхчилээ дээ Хэрэв энэ олон хоногын амралт жирийн ажлын өдрүүд болгосон бол энэ 15 хүн үхүүлэхгүй байх байсан ч юм бил үү хэн мэдлээ Ер нь энэ баяр наадмын амралтанд зохицуулалт хиймээрсэн дээ зүгээр л 11,12 нд л амраагаад 13 бүх нийтээрээ ажил төрлийнхөө горимонд шилжвэл дээргүй юү
Дэндүү олон хоног амралт болгож хүмүүсийг назгайруулж цагаан сараас илүү хүмүүсийн бөөгнөрөл бий болголоо.Авто осол дээр нь усанд осолдож амиа алдсан хүмүүс, сураггүй болсон хүмүүс,ковидоор амиа алдсан хүмүүс гээд бодохоор гамшгийн хэмжээнд хүрчээ.Юун баяр наадам олон арван иргэнээ зүй бусаар алдсан улс даяар гашуудал зарлахаар болжээ.