НИЙГЭМ
Автомашинаар ухрах хөдөлгөөн хийхдээ долоон настай хүүхдийг дайрч, амийг нь хөнөөжээ

Иргэд хайхрамжгүй байдлаас автомашинаа ухраах үедээ бага насны хүүхдийнхээ амийг хөнөөх харамсалтай хэргүүд бүртгэгдсээр байна. Тухайлбал, өнгөрөгч долдугаар сарын 12-нд Баян-өлгий аймагт Ланд-80 тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийхдээ долоон настай эрэгтэй Х.И-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Өдгөө хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Нийслэлээс орон нутагт аялал зугаалгаар явсан олон мянган иргэдийн нийслэл рүү буцах хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх тул зам тээврийн ослоос сэргийлэх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж явахыг сэрэмжлүүлж байна.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.