НИЙГЭМ

М.Даваажаргал: Энэ башёг би тэнгэрт хальсан аавдаа зориулж буй

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё үргэлжилж буй. Их аварга Хакухо М.Даваажаргал өөрийн цахим хуудаст ийн бичжээ. Тэрбээр:

"Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол "Токио-2020” зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах.

Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964” олимпод Монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга - аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан.

Тэгвэл би Олимпод оролцоогүй ч, Олимпийн тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана гэж NHK-д ярилцлага өгөхдөө дурджээ. Долдугаар сарын башёг их аварга Даваажаргал, озеки Ган-Эрдэнэ нар 14 даваатайгаар хошуучилж байгаа бөгөөд өнөөдрийн халз барилдаанаар энэ сарын түрүү бөх хэн байх нь тодрох юм.
Олимпийн наадамд хэд хэд түрүүлснээс илүүгээр эх орноо дэлхий дахинд сурталчилж яваа Хакухо дүүдээ өнөөдрийн барилдаанд нь хүссэндээ хүрэхийг хүснээ.
Яг үнэндээ айхтар өвдөгний хагалгаа хийлгээд өвдөг сайжирсангүй өдөрт өвдгөнд шингэн хуримтладаад өдөр бүр стаканы тал шүүс соруулж авч байна ахаа гэсэн хирнээ л зорьсондоо, хэлсэндээ хүрнэ гээд зүтгэх үнэхээр аугаа аварга юм.
Түүний хэлсэн “Би их азтай хүн юм. Гэхдээ аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг юм байна” гэдэг үгийг нь л хэлмээр өдөр байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хан
Хан
2021-07-18 11:13

хакухо урагшаа амжилт

Иргэн
Иргэн
2021-07-18 11:37

Аав тань хөх тэнгэрийн орноос тольдон харж байгаа. Амжилт хүсье.

Анд найзууд
Анд найзууд
2021-07-18 11:48

Амжилт хүсье. Дэлхийн түүхэнд мэргэжлийн сумогийн амжилтаараа �##�тан хуудас бичиж буй Дай буюу агуу их аваргадаа эрүүл энх, аз жарг�##�, амжилт хүсье

Зочин
Зочин
2021-07-18 11:52

Сайхан аав тань тэнгэрээс хүүгээ харж байгаа эрүүл энх амжилт хүсье дүү дээ

Зочин
Зочин
2021-07-18 12:38

Аварга өнгөрөөд удаж байна яагаад заав�##� одоо зориулахаар шийдэв.

Зочин
Зочин
2021-07-18 12:53

Таны аав Монгол хүмүүн байсан билээ. Харин та Япон хүн

ган
ган
2021-07-18 13:13

хол очиж хуц.хүүхэд битгий доромжил.

Зочин
Зочин
2021-07-18 19:05

уйлж үзлээ үнэхээр их аврага юм аа

Холбоотой мэдээ

Back to top button