Нийгмийн

Наадмын зургаан өдөрт 22 хүн усны ослоор амиа алджээ

Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал,

  • Нийслэлд 6,
  • Орон нутагт 16 хүн нас баржээ.

Хүйсээр нь харвал эмэгтэй 7, эрэгтэй 15 байсан ба том хүн 18, дөрөв нь хүүхэд байна.

Гол, нууранд осолдсон байдлыг харвал: 

  • Туул голд живсэн 4,
  • Хэрлэн голд 3,
  • Хараа голд 3,
  • Эгийн голд 1 буюу голд 11 хүн живсэн байна. Харин нууранд 5, тогтоол усанд 5 иргэн амь насаа алджээ. 

Иргэдийн нас барсан шалтгааны тухайд гэвэл бүгд амралт аялал зугаалгаар явж байжээ. Ингэхдээ

  • сэлэх гэж гол руу орсон,
  • голд хийлдэг гудас хөмөрсөн,
  • нууранд морьтой орсон,
  • загас барьж байгаад хөл алдсан,
  • хаднаас хальтарч унасан зэрэг шалтгаанууд байна.

Одоогоор гурван иргэний цогцос олдоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Туул голын эрэг дагуу цагдаагийн 101 алба хаагч өдөр бүр явганаар болон мотоцикльтой эргүүл шалгалт хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Амралт зугаалгын өдрүүд дуусаагүй. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байгаа учир иргэд гол уснаас өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button