НИЙГЭМ

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

Энэ долоо хоногийн эцсээр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман Монголд айлчлах талаар Америкийн төрийн департаментын цахим хуудаснаа мэдээлжээ.

Энэ уулзалтаар АНУ-ын зүгээс манай улсын албаны хүмүүстэй уулзаж, стратегийн түншлэлээ бэхжүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг хүндлэх талаар авч хэлэлцэнэ гэв. Тухайлбал шашин шүтэх эрх чөлөө, уламжлалт соёлын онцлог, ёс заншлаа хүндэтгэх талаарх асуудлуудыг авч үзэх аж.

Венди Шерман манай улсад ирэхийн өмнө Япон, БНСУ-д мөн айлчлана.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button