Нийгмийн

ДАТА: 6000 ажилтантай “Эрдэнэт” үйлдвэрт 100 мянган ширхэг оношлуур шахжээ

Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес ил далдаар цэцэглэснийг дээр дооргүй л гайхацгаадаг. Тэрбум тэрбумаар бараа материал шахсан баримт, данснны мэдээлэл, дата зэрэг үе үе илд болдог. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн 100 мянган ширхэг шүлсний оношлуур тус үйлдвэр авсан тухай шилэн дансны мэдээлэл нийтлэгдэж эхлэв.

Тодруулбал, 6000 ажилтантай “Эрдэнэт үйлдвэр”-т Биомед трейд” ХХК 100 мянган ширхэг шүлсний түргэвчилсэн оношлуур шахсан байна. Энэхүү түргэвчилсэн оношлуураа 232 сая төгрөгөөр нийлүүлж, компани данс руугаа мөнгө авсныг “Шилэн данс”-наас харж болно.

Хачирхалтай нь эл компани 5000 ширхэгийг оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй атал 100 мянган ширхэгээр тооцож нийлүүлсэн гэгдэж байгаа юм. Ингэхдээ “Биомед” компанийн тусгай зөвшөөрөл зургадугаар сарын 23-нд гарч, арав хүрэхгүй хоногийн дараа буюу долдугаар сарын эхээр шахсан аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-19 13:34

Яагаад болохгүй гэж. Тэр хүмүүс эрүүл байж үйлдвэр ажиллав�##� Монгол Улс орлоготой байна ш дээ.

зочин
зочин
2021-07-19 13:56

Эрхэм Ерөнхий сайд гуай, Авилг�##�тай тэмцэх комисс, Тагнуулын байгууллага энэ хэрэг дээр ажиллуулах хэрэгтэй байна даа. ПСР оношлуур улсад шахаж орлого олдог байсан компаниуд өрсөлдөгч нарч ирж, бизнес нь хумигдсан тул бага өртөгтэй унац ихтэй наймаа руу орсон. Тэр нь түргэвчилсэн тест. Өмнө нь ЭМЯ-ны сайд байсан Мөнхсайхан, яамны Санхүүгийн газрын дарга Нарантуяа нар 300 мянган түргэвчилсэн тест хууль бусаар оруулж ирж унацтай болохыг нь зарласан. Мэдрэг чанар муутай түргэвчилсэн тестийг КОВИД илрүүлэх үндсэн оношлуур болгох тухай туша�##�ыг ЭМЯ-наас 3 дугаар сард бат�##�ж, түүнийг нь УОК дэмжсэн шийдвэр гаргасан. Үр дүнд нь түргэвчилсэн тест оруулах наймаанд УОК, ЭМЯ-ныхан хүртэл татагдан орсон, КОВИД хумигдсан биш улам л нэмэгдсэн. Эх орныхоо эсрэг ажилладаг хүмүүс чинь хажууд чинь байгаа шүү, Ерөнхий сайд гуай!!!

зочин
зочин
2021-07-19 14:16

Энэ бол шахаа биш хэрэгцээнийхээ л дагуу авсан эд байна ш дээ. Нэг ажилтанд нв 16 ширхэг оношлуур ногдож байгаа нь харин ч цөөн байна гэсэн үг. Эрдэнэтийн ажилчид өдөр бүр түргэвчилсэн оношлогоог өөрсдөө хийж ажилдаа ордог гэсэн мэдээллийг сонсож байсан юм байна. Ажил хийж байгаа хүмүүсийг ингэж битгий харлуулж байгаач.

Зочин
Зочин
2021-07-19 14:55

МАНгар хужаа нам аргагүй

Иргэн
Иргэн
2021-07-19 15:43

Бас ч гайгүй байна аа, урьд нь 5 сая бэлгэвч шахсан биз дээ, энэ үйлдвэрт. Бүүр жирийн юм шиг сонсогддог болж дээ, ард бидэнд. Одоо тэгээд бадамсүрэнг хөөж явуулаач, юугаа хийгээд байлгаад байгаа юм, ийм шахаа авсан �##�бан туша�##�танд эрүүгийн хэрэг үүсгээд шорон гянданд хийгээч ээ.

Холбоотой мэдээ

Back to top button