Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэв. Мөн авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэйг тэмдэглэлээ.

Эрүүгийн болон уул уурхай, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, “шүгэл үлээгчд”-ийн тухай хууль боловсруулах зэрэг эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн авлигын эсрэг боловсролд анхаарах зэрэг асуудлаар санал солилцлоо.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагынхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа өгч ажиллаж байгаагаа илэрхийлээд хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулна гэдэг амаргүй, хүнд зорилт гэдгийг тэмдэглэв. Авлигын хэрэгт мэргэшсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч дутмагаас авлигын эсрэг тэмцэл үр дүн багатай байгааг дурдаад мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт зохион байгуулах боломжтой гэв.

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэгт олон улсын туршлага, зөвлөмж өгч, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллахыг тус байгууллагынхнаас Ерөнхий сайд хүслээ.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан юм. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-19 15:54

12 байр ухрахын төлөө юун сүр сүр мэдэгдэл хийдэг юм бэ.. МАН-с эхэлдээ.. тэгхэд л дороо 20, 30- н байраар ухраад л явчихна шүүдээ..

Зочин
Зочин
2021-07-19 16:56

Нэг ТББын гаргадаг индекс бууруулж харагдах нь чух�##�уу авлигтай яаг үнэн голоосоо тэмцэх нь илүү юмуу

Холбоотой мэдээ

Back to top button