УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Консерваторийн хулгайлагдсан газрыг авчирсныг эсэргүүцэж байна гэж ойлгогдлоо

Монгол Улсын Консерваторийн багш, сурагч, оюутнууд өнөөдөр/2021.07.19/ хашаандаа Боловсролын үнэлгээний төвийн барилгыг бариулахыг эсэргүүцэж, жагсаал хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр, Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг шинэээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөх, номын сан, багш нарын хөгжлийн төв баръя гэж ерөнхий макет хийгдсэн. НЗД-ын захирамжаар батлагдаж, ажлууд явагдаж байгаа. Консерваторийн хулгайлагдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна гэж би ойлгож байна. Консеваторийн багш нарын орон сууц гэж баригдсан боловч 4-5 багш орсон. Ингэж хулгайлагдсаныг нь яам буцаад эзэмшилд нь авчирч байна. Та бүхний эсэргүүцээд буй газар дээр Монгол Улсын циркийн сургууль баригдах макеттай байсан. Циркийн сургууль Дашчойлин хийдийн газраа Монголын ахмад циркчдийн холбоо гэдэг хүнд алдсан. Тиймээс тэр газар циркийн сургууль барих тохиролцоонд хүрсэн. Янз бүрийн санаа зорилготой Консеваторийн өргөтгөлийг буруугаар өдөөн турхирсан. Ямар ч байсан дундаасаа ажлын хэсэг гаргаад хуулийн хүрээнд тодотгоё. Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button