ХУУЛЬ

Б.Энхбаяр: Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, замхруулдаг мафийн сүлжээг нураана

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр аливаа хэргийг шүүхээс мөрдөн байцаалтанд буцаадаг явдлыг халах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-очир нартай хамт санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Уг хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх аж.

Хууль, шүүхийнхний хонгил үүсгэж, хэргийг буцаах замаар замхруулж, алга болгодог, авлигаждаг мафийн сүлжээг энэ хуулиар нураахыг зорьж буйгаа тэрбээр сошиал хуудсаараа илэрхийлжээ.

Учир нь төрд өндөр албан тушаал хашиж байсан, нэр нөлөө бүхий цагаан захтнууд хуйгаараа “ачигдаж”, тун ч барцадтай байсан ч шүүх хурлын явцад бүгдийг нь ялгүй үлдээж, шоронгоос гаргаад байна.

Хамийн сүүлд л гэхэд өнөөдөр Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод оноогоод байсан 4.8 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нь дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаачихлаа. Түүнийг хэрэг нь мөрдөн байцаалтад албажиж буцангуут суллахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. За битгий худлаа жүжилэцгээ, Яг энэ ярьж байгаагаараа бүх хулгайч нараа сул####чихаад юу гээд хуцацгаагаад байгаан. Та нар итгэхгүй, Ард түмэн бид та нар шиг худ####ч жүжигчидийг сонгосондоо харамсаж байна. Монголд үнэн юм гэж ####га.

  2. ШҮҮХИЙН бие даасан байд#### нэрийн дор АВЛИГАД бүрэн идэгдсэн шүүх байгууллага дампуурлаа. ГАВЪЯАТ шүүгч нь бусад шүүгчээ тойруулаад АВЛИГА хуваадаг ШҮҮХ байгууллагаа үндсээр нь ЦЭВЭРЛЭХ боломж ####га уу? АВЛИГАЧИН шүүгч нарыг ########уулахгүй юм бол АВЛИГАТАЙ тэмцэх боломжгүй. ШҮҮХЭД их цэвэрлэгээ хийж БҮХ шүүгчээ чөлөөлж, шинээр сонгон ш####гаруулж шударга хуульчдаа шүүгчээр сонгох хэрэгтэй. АРАЙ дэндлээ

  3. Энэ Энхбаяр одоо зүгээр л болих хэрэгтэй. Энэ хүн бол яг үнэнийг хэлэхэд улс төрч хүн бол биш. Төрд бол их үсрээд л төрийн нарийн хийх хэмжээний дээд босготой л нэгэн. Ер нь бол сайхан онолч, сайн багш л бол харин гарч магадгүй. Юун мафиози энээ тэрээ гээд солиороод, попроод унав аа! Эдийн засгаа эрүүл зөв, тогтолцоотой болгох т#### дээр анхаар#### төвлөрөх учиртай байт#### энэ хэд тэртээ 2000-аад оны сүүлээс улбаатай уран пана####ын “Тэрбумтан хурандаа”, “МАНАН”, “60 тэрбум”, “Хонгил” гэх мэт олон ангит цувр####аа үргэлжлүүлээд л бичсээр байх. Бид хүн бүрт эрх, эрх чөлөөг нь хангаж чөлөөт эдийн засгийн суурьтай ардчилсан нийгэм бүтээхийг зорьж байгаа болохоос олон ангит кино зохиол элдэв дээдийн мафиози энэ тэр гэсэн худлаа зүйлд төөрч, будлиахыг хүсэхгүй байгаа юм ш дээ Энхбаяр нараа!!!…

  4. Энхбаяр бол шударга з####уу Нчмдоржын өөдөөс чанга дуугарч буй ганц улс төрч бусад нь айгаад дуугарч чадахгүй бн амжилт чадна шүү

  5. хулгайч хаг####ан бутаргач Женко Баттулгаас төмөр замын мөнгөө олж аваач улсд учирсан хохиролыг нь төлүүлээч

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button