Нийгмийн

ЦЕГ: Шөнийн 01:00 цагт сагс тоглосон хүүхдүүдэд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Энэ оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнийн 01 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид мэдээллийн дашуу очиж шалгажээ.

Ингэхэд 20 настай зургаан эрэгтэй хүн гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж тарах шаардлагыг тавихад уг иргэд тарахгүй байсан ба тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн байна.

Тиймээс Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан. Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл. Шаардлага тавих

23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.

23.5.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.

23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ хэрэглэх

47.1.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.

49 дүгээр зүйл. Биеийн хүч хэрэглэх

49.1.Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-19 21:26

22-08 цаг гээд тодорхой хуульчлах хэрэгтэй дээ. Маш түгээмэл зөрчил. Хүүхэд з�##�уучууд гэлтгүй, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглоод л шуугиад байдаг.

Зочин
Зочин
2021-07-19 21:52

Хуультай байдаг. 22:00-06:00 цаг хооронд

Баяр
Баяр
2021-07-19 23:01

Гэхдээ төрийн хувцасаар түрүү барьж харьцааны соёлгүй байд�##� гаргаад түүнийгээ хууль ёсны шаардлага гэдгээр х�##�х�##�ж хүний эрх, эрх чөлөөнд х�##�даж бас болохгүй шүү. Иргэдийн татварын мөнгөөр ц�##�инжиж тэдэнд үйлчилэх ёстойгоо манай ЦАХ маань умартаж болохгүй. Хуулийг дарга даам�##�, иргэн гэж ялг�##�гүй хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй байх.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-19 23:16

ХҮНТЭЙ , ХҮҮХЭДТЭЙ ЗӨВ ХАРЬЦАЖ ЧАДАХГҮЙ САГСУУРЧ ХИЙРХЭН ХУУЛЬ ХҮЧЭЭР ДАЛАЙЛГАН АЛБАНЫ ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ҮЙЛДЛЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ !!! ЦАГДАА НАР ХООСОН ХОНГИО ТОЛГОЙТОЙ МӨРТЛӨӨ СҮРЖИН ХҮНИЙ ТӨЛӨӨ БУС СЭТГЭЛГҮЙ БОЛЧИХООД БАЙГАА НЬ ГАШУУН ҮНЭН !!! ЦАГДАА ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР САНХҮҮЖИН ТӨРИЙН ӨМНӨӨС ҮЙЛЧЛЭХ БАЙГУУЛЛАГА !!!

Зайл
Зайл
2021-07-19 23:37

Зайлаа чи

Зоёин
Зоёин
2021-07-20 05:43

Өмөөрөөд хүний эрх яриад байгаа хүмүүсээ хүн эрхээ эдлэх ёстой ч чиний эрх эрх үүрэг хариуцлага өөр бусдын эрх чөлөө эрүүл мэнд аюулгүй амьдр�##� амг�##�ан тайван байдлаар хязгаарлагддаг юм шүү шөнийн 1 цаг тэгээд ч амрах ёстой биздээ бас шөнийн 1 цагт хүүхдүүдэд тавьсан шаардлага буруу шаардлаг биш байх

Зочин
Зочин
2021-07-20 06:54

Шөнө амраахгүй даварсан гаруудад хариуцлага тооцох нь зөв

Zochin
Zochin
2021-07-20 07:38

Huuhed gej zaluuchuud l haragdana lee,bas uhamsartai bh heregtei,medeej chiv chimeegui toglohguin oilgomjtoi,oorsdoo untaj amrah gej bsan bol yaaj buhimdaj bga bol

Зочин
Зочин
2021-07-20 08:03

Зөв шүү. 20 хүрсэн з�##�уучуудыг хүүхэд ч гэх шиг. Үүргээ биелүүлж байж эрх ярьж хуцаж бай. Цагдаа буруу харьцсан ч гэх шиг шөнө хажууд нь шар шувуу шиг дагаж яваагүй юм бол бусдыг буруу зүйлд ури�##�ж хуцдаг нөхдүүд боль. Ямар олигтой доо шөнө тоглож бг юм. Танхай юмнуудыг хашраа. Бүү даавруул.

Эцэг эхчүүд
Эцэг эхчүүд
2021-07-20 08:06

Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эргүү эцэг эхшүү юмнууд бүү хуц�##�даад бай 20 гарчихсан з�##�уус шаардлага хүлээж авахгүй байрад дээд зэргиин хүч хэрэглэх нь зөв 22 цагаас хойш том жижиг гүй л амтах ёстой шүү хүүхдээ хүсүүжүүл тэгээд эрх ярь м�##�ууд аа

Иргэн
Иргэн
2021-07-20 08:15

20 20 гарны хөгширсөн нөхөд байхад юу өмөөрөөд үхэхнээ хүмүүжмлгүй тэнэг з�##�уус байна шүүдээ хууль унш тэгээд эрх ярь м�##�ууд аа цагдаа хуулиин дагуу л үүргээ гүйцэтгэдэг тэг гэж улс бүхэн цагдаатай байдаг м�##�нууд аа яасан их өмөөрдөг сайхан аав ээжүүд вэ ингэж өөгшүүлээд байв�##� удахгүй шоронд морилж байж ойлгох болно доо иим нөхөдтэй затуу үзэх нь зөв шүү хуультай юм чинь

Уурхайчин
Уурхайчин
2021-07-20 08:18

20 настай з�##�уучуул эцэг эхдээ бол хүүхэд л байхдаа нийгэм тэднийг насанд хүрсэнээр нь харна нусан тагнуудад хуулийг мэдрүүлэх хэрэгтэй энэ чинь биеэ даасан Монгол улс шүү дээ энэ хэвээрэй байв�##� нусан чавхнууд төрийн дээр гарч баана шүү... үе дамжсан олгархийн хүүхдүүд

Иргэн
Иргэн
2021-07-20 12:21

Эцэг эхгүй хүмүүжилгүй з�##�ууст арга хэмжээ авах нь зөв шүү. Цагдаад баяр хүргэе. Мөн оршин суугчид зөв юм хийсэн байна. Энэ жишгээр зөрчлийг дор бүрт нь мэдээлцгээж арга хэмжээ авахуулж байя

Зөв
Зөв
2021-07-20 18:25

Хэн хүнгүй бусдын эрх ашгийг хөнддөг үйлдлээ зогсоох хэрэгтэй, зайсангийн автобусны эцсийн бууд�##�д шөнө 24 цагаас хойш дрифт хийж гэнэт машинаа орилуулан хаазлан давхих юм үүниыг ш�##�гаж өгөөж камерт бичигдсэн л баыгаа даа

zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 03:56

This really answered my problem, thank you!

Холбоотой мэдээ

Back to top button