НИЙГЭМ

Хүүхдүүддээ вакцин хийлгээд буцаж явсан 25 иргэн голын усанд боогдсоныг аварчээ

Баянхонгор аймаг, Жаргалант сумаас Өлзийт багийн “Таван жаргалан” хэмээх газрын орчим автомашинаар зорчиж явсан 32 хүн “Байдраг” голын усанд боогдсон гэх дуудлага өчигдөр /2021.07.19/-нд бүртгэгджээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчид 5 км замыг туулан очиход Жаргалант суманд хүүхдүүддээ нярайн вакцин хийлгээд “Таван жаргалан” хэмээх газар руу буцаж явсан 25 том хүн, долоон хүүхэд, нийт 32 хүн “Байдраг” голын салаанд усанд боогдсон байсныг завиар аюулгүй газарт гаргажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button