Нийгмийн

С.Баяр шоронгоос гарахын тулд улсад учруулсан ТАВАН ТЭРБУМЫН хохирлоо төлжээ

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон С.Баярт анхан шатны шүүхээс оногдуулсан  5 жилийн ялыг Давж заалдах шатны шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Жил орчим хоригдсон С.Баяр хоёр долоо хоногийн өмнө магадлангаар шоронгоос гараад байгаа билээ.Тэрбээр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр Анхан шатны шүүхээс 5 жилийн ял сонсож, цагдан хоригдсон байдаг.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Ялтан гэм буруугаа хүлээж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэхээр хуулинд заасан байдаг.

Тэгвэл С.Баяр магадланд орохын тулд улсад учруурсан хохирлоо бүрэн барагдуулжээ. Хохирлоо ийн нөхөн төлсөн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулга юм.

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн хэргээр ял сонссон. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан байсан юм.

Тэрбээр таван тэрбумын хохирол учруулсан гэх энэ хэргийнхээ талаар 2020 оны долдугаар сард шүүх хурлын үеэр хэлсэн байдаг. Ингэхдээ “Оюутолгой төсөл Ерөнхий сайд асан С.Баяр надтай холбоотой нь үнэн. Бүр салшгүй холбоотой. Энэ том мега-төсөл Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд эерэг ямар нөлөө үзүүлсэн гээд ярьвал зөндөө юм ярьж болно.Гэхдээ тэгэх цаг надад алга. Ийм сэдвээр ярьдаг газар нь ч шүүхийн танхим биш юм” хэмээсэн байдаг.

Түүний хэлсэн үгийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-20 11:21

nasnii namar deeree iim zuil hiij baih ch gejdee
uiliin ur ymdaa
ur huuhdee buten hartsaaraa ch harj chadahgui
karma is real

Зочин
Зочин
2021-07-20 11:23

Iim sejgiin yumnuudiig buh nasaar ni horih heregtei. Tegvel daraagiin hulgaich nart sanuulga bolno.

Зочин
Зочин
2021-07-20 11:24

Хохироолоо төлүүлж ээ жирийн иргэнийг та нар ингэж гаргах уу

5 тэрбум
5 тэрбум
2021-07-20 11:26

гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч Торгуулиа төлсөн гэхээр их л мөнгөтэй хүн байна даа

Зочин
Зочин
2021-07-20 11:27

Сая гуруйхан доллар энэ хүнд юу ч биш, одоо бу�####�ар нь төлүүлж ав, баярцогт арав гаруй тэрбум юу ч биш, эобэгдоржид арван их наяд юу ч биш, хужаа нараас мөнгийг нь аваад улсад хорлон сүйтгэх ажил хийлгэхгүйн тулд хөөж явуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-07-20 11:29

Tsaana ni asar ih mungu bgaa zevuun shunaltai uvgun

Зочин
Зочин
2021-07-20 12:46

Ууг нь соёлтой сэхээтэнл байсан. Хүн �##�даж гэндэж болно түүнийгээ ухаарсан бол баяр�##�лаа

зочин
зочин
2021-07-20 13:07

Угнь жудагтайл байх ёстой хүмүүжилтэй гэр бүлд өссөн хүндээ хүн �##�даж онохыг хэн мэдхэвдээ амьдр�##� баян

Доржжав
Доржжав
2021-07-20 16:04

мөнгө цагаан, нүд улаан гэж ..... юм үзээгүй, �##�бан туша�##� эрх мэдэлд сагаад байгаа энэ мэт дарга нарын идэж уусан бүх хөрөнгийг төлүүлэх хэрэгтэй. УБ ын 40,50000 ынхны матери�##�лаг шун�##� хэдэн үеэрээ ч үргэлжлэх болно, дийлдэхгүй .... хамгийн оновчтой арга бол ердөө л ТӨЛҮҮЛЭХ!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2021-07-20 17:06

Баяр шиг бай л даа

Зочин
Зочин
2021-07-20 22:48

Арай бага бн

Зочин
Зочин
2021-07-20 23:35

Mongotei hujaa shyy sain bna

Mgl
Mgl
2021-07-21 16:42

Adgiin shaar l eh ornoo hudaldagiim sh dee buzar hulgaich eh ornoosoo urvagch buh horongiig n huraaj 9 ueer n nutag zaah heregtei taarsan gazraa nulim buzriig

Зочин
Зочин
2021-07-21 17:20

Бээжингийн олимпын �##�т авдаг орой монгол монгол гэж согтуу бахираад байсан ах мөн биз дээ

zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:21

Unquestionably imagine that that you stated. Your favorite reason seemed to be on the net the simplest factor to bear in mind of. I say to you, I certainly get irked even as people consider concerns that they plainly do not recognise about. You managed to hit the nail upon the top and defined out the entire thing with no need side effect , folks could take a signal. Will probably be again to get more. Thanks

Холбоотой мэдээ

Back to top button