Монголчуудын үйдвэрлэсэн “ГэрТент” 3-7 саяын үнэтэй юу

“ГэрТент” гэх Монголчуудын өөрсдийн үйлдвэрлэж буй гэр майхан 2022 онд худалдаанд гарахаар болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцэн цахим орчинд майхны үнийг 3-7 сая гэдэг мэдээлэл тарсан юм. Иргэдийн дунд бүтээгдэхүүнийг хэт үнэтэйд нь бухимдах сөрөг хандлага давамгайлаад байна. Энэ талаар “ГэрТент”-ийг бүтээж буй “Ovoo camping Mongolia”-аас тодрууллаа.
Тэдний зүгээс “Манайх үнийн хувьд ямар нэг албан ёсны мэдээлэл гаргаагүй. Үндсэн үнээ хараахан тогтоогүй байгаа. Цахим орчинд яваад байгаа мэдээлэл бол хувь хүмүүсийн гаргасан худал зүйл” гэх мэдээллийг өгсөн юм.
“ГэрТент” нь Монголоос гадна нийт есөн улсаас урьдчилсан захиалга авсан бөгөөд одоо туршилтын шатандаа явж байгаа. “Ovoo camping Mongolia”-ийн зүгээс майхныг маш чанартай гэж баталж байгаа бөгөөд “Канадын их цасанд ч цөмөрч орохгүй” хэмээсэн юм. Одоогоор “ГэрТент” нь Монгол болон олон улсад оюуны өмчийн гэрчилгээгээ аваад байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.