УЛС ТӨР

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 14:00 цагт танилцуулна

Засгийн газар өнөөдөр /2021.07.20/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 14:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

Хуралдаанаар хэзээ болох нь тодорхойгүй байгаа элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хэдэнд зохион байгуулах вэ гэдгийг товлосон аж. Түүнчлэн цаг үеийн бусад асуудлууд хэлэлцжээ.

Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өдий хүртэл хойшлоод байгаа билээ. Энэ онд 40,420 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд шалгалтыг зохион байгуулахад 10,000 гаруй багш оролцох тооцоололтой байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button