Нийгмийн

Шөнийн 01:00 цагт сагс тоглосон хүүхдүүдийг 100,000 төгрөгөөр торгоно

Энэ оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнийн 01 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид очиж шалгажээ.

Ингэхэд 20 настай зургаан эрэгтэй хүн гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж тарах шаардлагыг тавихад уг иргэд тарахгүй байсан ба тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн байна.

Тиймээс Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан. Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Зөрчлийн тухай хуульд “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн
2021-07-20 12:42

Эцэг эх хүүхэдтэйгээ бүгд м�##�нууд хохь нь урт хэл хүзүү ороодог юм

Зочин
Зочин
2021-07-20 12:50

Өдрийн х�##�уунд гарч тоглож чадахгүй байгаа ч гэсэн, хүмүүс унтаж амрах цагаар чимээ гаргаж болохгүй гэдгийг мэддэг, чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдан гэдгийг мэддэг байх хэрэгтэй

Доржжав
Доржжав
2021-07-20 15:53

нээрээ шөнө сагс тоглоно гэдэг тэнэг хэрэг, аймааар их дуу чимээ гардагшт, юун унтах......

Зочин
Зочин
2021-07-21 08:41

Гэр хороолоод бас ингэж тоглоод архи,пиво уугаа л хөлсөө гаргаа л,шүлс,хогоо хаяаа л хоорондоо зодолдоод,хүүхнүүд чарлаад цус сорогчоо дуурайдаг юм уу хайшаа юм өдөр унтаа л энгийн үзэгдэл болгоод шаардлага тавихаар хүн доромжлоод байдаг ашгүй мөнгөтэй нь ярихаар арай дээр тэнэг юмнуудтай дуугархаас дургүй хүрээд зүүдлээл унтаж байдаг болсоон.

Зочин
Зочин
2021-07-21 10:19

Цагдаадаа баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button