Нийгмийн

ОХУ-д саатсан “Аэро-Монголиа”-гийн зорчигчдыг МИАТ-ын онгоц очиж авна

Улаанбаатар-Туркийн чиглэлд өчигдөр /2021.7.19/ ниссэн “Аэро-Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-ын Челябинск-Анталья нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь зорчигчдыг буулгах зориулалттай шаттай автомашин тус онгоцны сүүлийг мөргөсөн.

Онгоцны мөргүүлсэн хэсэгт цуурал үүссэнээр нислэг үйлдэж чадалгүй, 140 гаруй зорчигч саатаад байгаа юм. Тэгвэл Орост саатсан зорчигчдыг авахаар өнөөдөр /2021.07.20/ МИАТ-ын онгоц 16:00 цагт хөөрөх аж. Зорчигчдыг Туркийн Антальяд хүргэж өгөх юм байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зорчигч
Зорчигч

Бишкект бас Туркиш Эйрлэйнзийн онгоцыг согтуу жолооч мөргөснөөс болж бүтэн 20 цаг саатаж Истанбулаас цааш дамжих нислэгээсээ хоцорч байлаа. Оросууд ажлын байран дээрээ уудаг хэнэггүй бүдүүлэг хэвээрээ юу эсвэл зориуд Монголчууд яваа онгоцыг мөргөөд байдаг юм уу
Эсвэл талбайн зохион байгуулагчид бна уу,

Холбоотой мэдээ

Back to top button