СПОРТ

Өнөөдөр С.Ням-Очир гавьяатын төрсөн өдөр

Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, Увс аймгийн Тэс сумын харьяат С.Ням-Очир өнөөдөр мэндэлжээ. 2017 онд зодог тайлсан тэрбээр өнөөдөр 35 нас хүрч байна.

Mongolia's Nyam-Ochir Sainjargal poses with his gold medal after winning over Germany's Christopher Voelk during their men final round in the -73kg category, at the Paris judo tournament, on February 4, 2012, as part of the Grand Slam. AFP PHOTO / ALEXANDER KLEIN (Photo credit should read ALEXANDER KLEIN/AFP via Getty Images)

С.Ням-Очир олимп, ДАШТ-ий хос медальт Монголын гуравхан жүдочийн нэг. Эл амжилтыг түүнтэй хамт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа нар эзэмшдэг.

Багаасаа бөхийн спортод хорхойтой, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн С.Ням-Очир 1998 онд аавынхаа байгуулсан “Улаан гуталт” клубт Ю.Баттогтох багшаар “А” үсэг заалгаж, их спортод хөл тавьж байлаа. С.Ням-Очир бөхийн удамтай төдийгүй Гавьяат тамирчин Г.Жамсран, Г.Барсүрэн, олимпын V байрын шагналт, самбо бөхийн дэлхийн аварга Д.Нямхүү тэргүүтэй шилдэг жүдоч түүний хамаатан.

С.Ням-Очир зодог тайлахаар болжээ

Ах нарынхаа залгамж халаа нь болж, манай 73-ын жинг олон жил тахалсан тэрбээр 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэн, монгол түмнийхээ магнайг хагартал баярлуулсан. Улмаар 2015 онд 28 настайдаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, ясны жүдоч гэдгээ баталсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button