Нийгмийн

Л.Энх-Амгалан сайдад “загнуулсан” Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчид дахин жагслаа

 Хөгжим бүжгийн коллежийн багш нар Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэж, өчигдөр сургуулиасаа БШУЯ хүртэл хөгжимтэй жагсаал хийсэн.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр “Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг шинэээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөх, номын сан, багш нарын хөгжлийн төв баръя гэж ерөнхий макет хийгдсэн. НЗД-ын захирамжаар батлагдаж, ажлууд явагдаж байгаа. Консерваторийн хулгайлагдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна гэж би ойлгож байна. Консеваторийн багш нарын орон сууц гэж баригдсан боловч 4-5 багш орсон. Ингэж хулгайлагдсаныг нь яам буцаад эзэмшилд нь авчирч байна. Та бүхний эсэргүүцээд буй газар дээр Монгол Улсын циркийн сургууль баригдах макеттай байсан. Циркийн сургууль Дашчойлин хийдийн газраа Монголын ахмад циркчдийн холбоонд алдсан. Тиймээс тэр газар циркийн сургууль барих тохиролцоонд хүрсэн. Янз бүрийн санаа зорилготой Консеваторийн өргөтгөлийг буруугаар өдөөн турхирсан. Ямар ч байсан дундаасаа ажлын хэсэг гаргаад хуулийн хүрээнд тодотгоё. Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь” хэмээсэн юм.

Тэгвэл Хөгжим бүжгийн коллежийн багш нар өнөөдөр дахин тэмцлээ илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэд Л.Энх-Амгалан сайд өөрсдийг нь сүрдүүлсэн гэж үзэж буйгаа илэрхийлэв. Улмаар Багш нар болон төгсөгчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтнууд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг тус сургуулийн хашаанд барихыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд одоогоор 33 хуудас болоод байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард түмэн
Ард түмэн
2021-07-20 14:44

Сайд юу ч мэдэхгүй байна гэдэг худлаа. Бүх төрийн байгууллагууд газраа эзэмших ашиглах.хөгжүүлэх эрхтэй. Иргэд л 07 ийн газраа өмчилж авах хуультай. Бас сайд дарга захир�##� нар л �##�бан туша�##�аа ашиглаж.компанид худ�##�даж баяждаг. Ёс . Оюунэрдэнэ өнөөдрөөс эхэлж төрийн байгууллагын барилгыг хотын төвд бариулахгүй гэсэн. Төр ийм ахархан санах байгууламжтай байж болохгүй. Мөн циркийг тойроод маш газар байсныг сумо . Дагвадорж аваар барилгажуулсан. Тиймээс бүгдийг нурааж.бас циркээ ч авах хэрэгтэй. Энэ бүхнийг хийж төрийн суурийг тэгшлэх цаг нь болсон. Тус сургуулийн багш ажилчид сурагчид төгсөгчид жагсаж асууд�##� тавьж байгаа нь маш зөв. Газраа була�##�гасан бүх сургууль цэцэрлэг ч тэмцэх нь зөв.

Иргэн
Иргэн
2021-07-20 17:38

Энх-амг�##�ан сонин юм ярьсаан. Магадгүй түүний цаана бүр "бүдүүн том" дарга байгаа байх.
Тэмцлээ заав�##� үр дүнд хүргэх хэрэгтэй. Шаардлагатай бол ард иргэд туслаж дэмжихэд бэлэн байгаа даа. Ингэсгээд л орхичихдог, дараа нь сайд дарга, эрх мэдэлтнүүд нэг ш�##� өөр зориул�##�тын юм "сүндэрлүүлж" орхино ш дээ. Одоо бүх зүйл дээр ард иргэд өөрсдийн хараа хян�##�тыг сайтар тавьж, луйварчдын савраас газар шороо, эрх мэдэл, татвар, зээл тусламж гээд бүх л зүйлээ дор бүр нь тэмцэн өөрсдийн хүртээл болгодог байх хэрэгтэй байнаа. Та бүхэнд амжилт хүсье

Irgen
Irgen
2021-07-21 01:06

Uls niisleln gazraa meddiimaa. Ta nariin umch bishee

Холбоотой мэдээ

Back to top button