НИЙГЭМ

Машинаа голд угаасан иргэнийг зуун мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай

Зун цагт иргэд голд машинаа угааж, орчныг бохирдуулах асуудлыг түгээмэл гардаг. Иргэн голын дэргэд, усан сан бүхий газар машинаа угаах нь торгуультай байдаг гэдгийг мэддэггүйгээс ийм хэрэг гардаг.

“Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” -Зөрчлийн тухай хуулийн 7.15.8

 Дээрх хуулийн дагуу голын ойролцоо машин угаасан, хог тарьсан иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох аж. Иргэн та дээрх зөрчлийг гаргахгүй байхаас гадна энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, байгаль орчноо хамгаалаарай.

                                                                                                                    О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Burged
Burged
2021-07-20 17:22

Zamgui gazraar duraaraa durgiad aduu m#l hariulaad zugaalaad hog hayadagt torguuliin arga hemjeeg hatuu hiigeech

Naraa
Naraa
2021-07-20 17:23

Zamgui gazraar duraaraa durgiad aduu m#l hariulaad zugaalaad hog hayadagt torguuliin arga hemjeeg hatuu hiigeech

Irgen
Irgen
2021-07-21 01:03

Manai torguul baga bnaa. Nemex xeregtei.

Зочин
Зочин
2021-07-21 08:40

100000 бага байна. Жолооны эрхийг хасах хүртэл . . .

Холбоотой мэдээ

Back to top button