Нийгмийн

“Улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой болгох эрх зүйн зохицуулалт хийнэ”

Засгийн газар өнөөдөр /2021.07.20/ ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн асуудлын тухай салбартаа тулгамдаад буй асуудал, нөхцөл байдлын тухай сайд нар хэлэлцсэн юм.

Мэдээллийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

АТГ-ын хэрэг мөрдөн шалгах асуудалд бид оролцохгүй. Харин албан тушаалтны хүнд суртлыг арилгах хуулийн төслийг боловсруулж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах чиглэлд ажиллана. Авлигын асуудалтай холбоотой асуудалд E-Mongolia аппликейшнд тусад нь цэс нээнэ. Мөн төрийн байгууллагын чирэгдэл, хүндрэлд цаг тухай бүрт үнэлэлт дүгнэлт өгч, албан тушаалтанд хариуцлага тооцох зарчмыг баримтлах чиглэлд ажиллана.

Авлигалын хөшүүрэг болж буй хуулийн төсөлд өөрчлөлт оруулж, ирэх намар "Шүгэл үлээгч” хуулийн төслийг танилцуулахаар бэлтгэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой болгох, авилгалд идэгдсэн байж болзошгүй төр, орон нутгийн өмчийн оролцоотой компаниудад хууль эрх зүйн зохицуулалт хийнэ. Манай ажлын хэсэг долоо хоног бүрт хуралдаж, ажлын үр дүн, явцын мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button