НИЙГЭМ

ОХУ-д саатсан онгоцны зорчигчдыг зочид буудалд түр байрлуулжээ

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан бөгөөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай  хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна.

Зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх зорилгоор “Аэрмонголиа” компани, МИАТ компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгмөгц МИАТ компанийн агаарын хөлгөөр зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн тээвэрлэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button