Нийгмийн

ЗӨГНӨЛ: Тэрбумтан Брэнсоныг сансарт нисэхийг “Simpsons“ 7 жилийн өмнө зөгнөжээ

Дэлхийд алдартай “Симпсоныхон” хүүхэлдэйн кино нэг бус удаа “ирээдүйг зөгнөдөг” гэдгээрээ олныг гайхшруулсаар ирсэн. Энэ удаад ч мөн олны гайхшралыг төрүүллээ. Дэлхийн толгой баячуудын нэг тэрбумтан Ричард Брэнсонтай холбоотой зөгнөл юм. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2014 онд энэ талаар “зөгнөж” байв.  Энэ талаар “Daily Mail” мэдээллээ.

Тэрбумтан Брэнсон “Virgin Galactic” компанийн зохион бүтээсэн тусгай аппарат хэрэгслийн тусламжтайгаар манай гаригийн тойрог замд аялсан болохыг аль 2014 онд гаргаж байсан нь үнэхээр хачирхалтай. Тодруулбал, Брэнсон сая нислэгийнхээ үеэр авахуулсан зурагнууд нь 2014 онд дэлгэцнээ гарч байсан “Симпсоныхон” хүүхэлдэйн киноны үзэгдэл дээрхи үйл явдалтай төстэй байгаа юм.

25 дахь цувралын 15 дугаар ангийг “Соёлын дайн” хэмээх нэрлэж байжээ. Тус ангид гол дүрийн Клаус Циглер нь Лизад хэлэхдээ, түүнд байдаг хуурамч зооснууд нь олон хүмүүст баяр баясал авчирдаг гэдэг. Тэдгээр хүмүүсийнх нь нэг Ричард байдаг. Ричардыг энэ анги дээрээс сансрын хөлөг дотор жингүйдэж байхдаа хөлгийн ханан дээрх зургийг харж байгаа үзэгдэл гардаг.   

Одоогийн байдлаар “Симпсоныхон” хүүхэлдэйн кино Дэлхийн хэмжээний маш олон үйл явдлын талаар “зөгнөсөн” байдаг. Тэднээс онцлон дурьдвал, Лондон хот дахь тэнгэр баганадсан өндөр барилга “The Shard”, түүнчлэн  АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын талаархи “зөгнөл” юм.      

Тэрбумтан Ричард Брэнсон Дэлхийн агаар мандлаас 53 миль буюу 90км-ийн өндөрт хөөрсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүний нислэгийн дараагаар хөрөнгө мөнгөтэй л бол хэн ч байсан тойрог замд аялал хийх боломжтой юм гэдгийг нотолсон үйл явдал болсон. Сансар огторгуйгаар аялахыг хүсвэл танд 250,000 америк доллар байхад л хангалттай.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button