ОРОН НУТАГ

Өмнөговь аймагт хоёр иргэн тогтоол усанд живжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4 км-т/ Тогтоол усанд хоёр хүн живсэн осол өчигдөр гарчээ.

Дуудлагын дагуу  “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд 35 км зам туулан 11:50 цагт очиж тус сумын харьяат иргэн Ш /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг 13:18 цагт 4 метрийн гүнээс, О /14 настай, эрэгтэй/-ын цогцсыг 14:07 цагт 4 метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас тус тус гаргажээ. Улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button