СПОРТ
“Милоуки Бакс” түүхэндээ хоёр дахь удаагаа NBA-ийн аварга боллоо

NBA-ийн шигшээд “Милоуки Бакс”, “Финикс Санс” багууд шалгараад байсан билээ.

Тэдний зургаа дахь тоглолтод Яннисаар манлайлуулсан “Милоуки Бакс” баг хожиж, түүхэндээ хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэд 50 жилийн өмнө анх түрүүлж байсан юм.
Өнөөдөр Яннис Антетокумпо 50 оноо авч, лидерийн үүргээ онцгой гүйцтгэв. Финалын MVP-ээр Яннис тодров.

Ингэснээр Яннис 26 насандаа NBA-ийн аварга, Финалын MVP, хоёр удаагийн улирлын MVP, оны шилдэг хамгаалан тоглогч, амжилт нь ахисан тоглогч, таван удаагийн Бүх одод, Бүх оддын MVP боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.