ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Энэ зураг нь Бангладеш улсын Хулана хотын эмнэлэг

Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн цогцос өрөөгөөр дүүрсэн нэгэн сэтгэл эмтрэм зураг сошиал орчинд тарсан.

Уг зургийг Монгол Улсын нөхцөл байдал ийм байна хэмээн хүмүүс сошиал хуудастаа хуваалцаж байв.

Тэгвэл уг зураг Монголынх биш гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Тус яамнаас мэдээлэхдээ "Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн худал ташаа мэдээллийг гаргахгүй байхыг хүсье. Энэ зураг нь Бангладеш улсын Хулана хотын эмнэлэг бөгөөд ийм худал мэдээллийг зориуд тараах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулъя. Иргэд та бүхэн албаны эх сурвалжтай мэдээлэлд итгээрэй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button