УЛС ТӨР

Ч.Мөнхбат: Архангайн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан шийдвэр хүчин төгөлдөр бус

Архангай аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан. ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжлах юм. Уг асуудлаар Архангай аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дараах шийдвэр гаргаж байна. ҮҮНД:

– Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурьдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй.

– Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэснийг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ хурал нь МУЗЗНДНТУТХ буюу нэгжийн хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэв.

Мөн тэрбээр, дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцэж буй хүнд цаг үеийг далимдуулан улстөржилт хийж байгаад харамсалтай байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button