Нийгмийн

Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унасныг гаргажээ

Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхдүүд нүхэн жорлонд унах тохиолдол гарсаар байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд өчигдөр бага насны хүүхэд нүхэн жорлонд унажээ.

07.21-ний өдрийн 12:22 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход нэг настай А гэдэг хүүхэд гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 12:35 цагт гаргаж, аав Б-д хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-22 12:29

ямар хариуцлагагүй юм бээ хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж эмнэлгийн тусламж үзүүлдэггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button