ДЭЛХИЙ

“Дельта” хувилбар Дэлхийн 124 оронд тархлаа

Коронавирусийн “Дельта” хувилбарын тархалт ихэсч буй улс, нутаг дэвсгэрийн тоо долдугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд 13-аар нэмэгдэж, 124 болж өссөн талаар энэ сарын 20-ны мягмар гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын лхагва гарагт нийтэлсэн тайланд дурьджээ.

Түүнчлэн, тайланд “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд багтсан “Альфа”, “Бета”, “Гамма”, “Дельта” гэх 4 хувилбарын тархалт, хамрах хүрээ нь улам тэлсээр байгааг онцолжээ. Шинжээчдийн таамагласнаар, “Дельта” хувилбар нь бусад хувилбаруудаасаа илүү хурдацтай тархаж, ойрын саруудад Дэлхий дахинд давамгайлан тархана гэжээ.

ДЭМБ-ын мэдэгдэлд дурьдсанаар, “Дельта” хувилбарын халдварын тархалт нэмэгдэж буй нарийн механизм ямар байдлаар явагдаж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа гэжээ. Хэрэв “Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд нас барах эрсдэл 137 хувиар өндөр байгааг Канад улсын эрдэмтдийн явуулсан судалгаагаар гаргажээ.

“Дельта” хувилбарыг “санаа зовоосон хувилбарууд” бүлэгт багтдаггүй бусад хувилбартай харьцуулахад “халдварлах чадвар илүү өндөр” гэдгийг нотолсон мэдээллүүд мэргэжилтнүүдийн дунд олширсоор байгаа юм.

“Санаа зовоосон хувилбарууд” ангилалд багтсан 4 хувилбар дэлхий дахинд тархсаар буйд санаа зовниж байгаагаа ДЭМБ-аас мэдэгдсэн. Тодруулбал, Их Британид 2020 оны есдүгээр сард анх илэрсэн “Альфа” хувилбар долдугаар сарын 20-ны байдлаар Дэлхийн 180 улсад бүртгэгдээд байгаа. Харин Өмнөд Африкт илэрсэн “Бета” хувилбар 130, Бразильд илэрсэн “Гамма” хувилбар 75 улсад бүртгэгдлээ.

Долдугаар сарын 12-ноос 18-ны хооронд 3,4 сая гаруй “COVID-19” халдварын тохиолдол илэрсэн байна. Дэлхийн хэмжээнд коронавирусийн долоо хоног тутмын өвчлөл нэмэгдэж, дунджаар долоо хоногт өдөр бүр дунджаар 490,000 тохиолдол бүртгэгдэж байсан бол судалгаанд хамрагдахаас өмнөх долоо хоногт өдөр бүр 400,000 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтын тоо 1 хувиар өссөн бөгөөд нийтдээ долоо хоногт 56 мянга гаруй хүн бүртгэгдлээ. ДЭМБ-ын мэдээлснээр, мягмар гарагт Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвараар өвчилсөн 190,671,330 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн цар тахлын улмаас 4 сая гаруй хүн амиа алдаад байгаа юм.

Долдугаар сарын 21-нд ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебресиесус дэлхий даяар шинэ коронавирусийн “Дельта” хувилбараас илүү аюултай хувилбар үүсч болзошгүйг анхаарууллаа. Үүний зэрэгцээ, шинээр гарч ирж буй “COVID-19” хувилбаруудыг вакцин эсэргүүцэх чадваргүй байх магадлалтай аж.  

О.АНАР

(Эх сурвалж: TASS)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button