ЭДИЙН ЗАСАГ

Төгрөгийн хадгаламж 3.8 их наяд төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлсэн.

Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст 14.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар,  өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөг буюу 34.8 хувиар өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 90.8 хувь буюу 13.5 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 9.2 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 90.0 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар  өсөж, өмнөх оны мөн үеэс 54.7 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар буурчээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button