ДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хятадад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман энэ сарын 25-26-ны өдрүүдэд Хятадын Тяньжин хотод айлчилна хэмээн БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдээллээ.

Америкийн дипломатч В.Шерман Хятад улсад хийх айлчлалаараа Америк, Хятад хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох юм. В.Шерманы БНХАУ-д хийх айлчлалыг зохион байгуулах саналыг анх АНУ-ын талаас гаргасан гэдгийг америкийн тал мэдээлсэн. Тодруулбал, АНУ-тай харилцах асуудал эрхэлсэн БНХАУ-ын Гадаад Хэргийн сайдын орлогч Шэ Фэн нь В.Шермантай хэлэлцээ хийж, үүний дараа Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад Хэргийн сайд Ван Итэй уулзах юм.

Хятадын талаас хоёр улсын харилцааг хөгжүүлэх талаар өөрсдийн байр сууриа АНУ-д танилцуулж, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах шийдвэртэй байгаагаа илэрхийлэх аж. Түүнчлэн, АНУ-ын ашиг сонирхол, үнэт зүйлсийг ахиулах, харилцааг хариуцлагатайгаар зохицуулахад БНХАУ-ын албаны хүмүүстэй илэн далангүй хэлэлцээ хийх нь АНУ-ын хүчин чармайлтын нэгээхэн хэсэг гэдгийг онцоллоо.

Хятад улс Америкийн талаас тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцохоо зогсоож, Хятадын ашиг сонирхолд хохирол учруулахгүй байхыг шаардана хэмээн албаны хүн мэдэгдлээ.

О.АНАР

(Эх сурвалж: xinhua)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button