Нийгмийн
Өнөөдөр өглөө Ренчинлхүмбэ сумын нутагт 4.1 магнитудын газар хөдлөлт болжээ

Өнөөдөр өглөө хоёр аймгийн нутагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өнөөдөр /2021.07.22/ Улаанбаатарын цагаар 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Мөн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өглөө 9.15д Диван чичигнээд сервант шажигнаад байсан шүү