НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: 1309 хүнээс коронавирус илэрч, зургаан иргэн энджээ

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдаж, зургаан иргэн энджээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152,539 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 511 нь нийслэл хотод,
  • 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,997 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан хүн энджээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо нийт 755 болоод байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,924 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,281 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button