НийгмийнНИЙГЭМ

“Инстаграм”-д хуурамч нүцгэн зураг байршуулах замаар бусдыг залилдаг байжээ

Цахим орчинд “Instagram” ашиглан хуурамч хаягт нүцгэн зургаа байршуулан бусдын анхаарлыг татан банкны данс ашиглан 5$, 15$, 25$, 100$ гэх үнийн сонголттойгоор төлбөр төлж telegram руу ашиглаж байгаа утасны дугаараараа бүртгүүлэн нууц группэд орох эрх авдаг бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.

Манай улсад цахим орчны хяналтгүй байдал, интернетийн зохисгүй хэрэглээнээс болж охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны охидод хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцлийг бий болгож болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button