Нийгмийн

Самарт яваад сураггүй алга болсон иргэдэд зориулсан хандивыг зогсоолоо

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэх газар руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болж, өнөөг хүртэл олдоогүй бөгөөд иргэдийн ар гэрийнхэн нь хувийн онгоц түрээслэн таван удаагийн эрэл хайгуул хийсэн боловч сураг гараагүй билээ. 

Иймд иргэдийн ар гэрийнхэн нь төрийн байгууллагуудад хандаж өнөөдөр ЗХЖШ-ын 303 дугаар ангийн МИ-171 онгоц нисэхээр болсон юм. Онгоцыг хөөргөхөд 20 сая төгрөгийн зардал гарах ба иргэдээс хандив цуглуулж одоогоор 11 сая төгрөг хүрээд байгаа аж.  Харин хандиваар цугларснаас үлдсэн зардлыг “Монголын самрын кластер” ТББ даахаар болжээ. Иймд хандив өгсөн иргэдэд баярласан талархсанаа илэрхийлж хандиваа зогсоохоор болсон байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button