ДЭЛХИЙ

КОНГО: Дэлхийн хамгийн ядуу хирнээ хамгийн загварлаг улс

Африкийн Конго гэх жижиг улс нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг юм. Гэхдээ тэнд жижигхэн шавар байшингаас ролексын цаг зүүж хэдэн мянган франкийн үнэтэй бренд хослол өмссөн нэгэн гарахыг хараад гайхах хүн нэг ч үгүй. Конгогийн иргэд “загварлаг” байдал, дэгжин хүмүүсийг ихэд дээгүүрт тавьдаг. Иргэд загварлаг нэгнийг “Сапур” гэж нэрлэдэг ба гэр бүлийг нь тэр чигт нь алдартан мэт хүндэлдэг байна.

Хүн амынх нь 70 гаруй хувь ядуу амьдардаг БНАКУ шиг оронд энэ маш том тэнэглэл мэт харагдавч үнэндээ сапурууд хүмүүст бэрхшээлээ мартахад тусалдаг гэрэл гэж Конгочууд үздэг. Жинхэнэ Сапологи бол үнэтэй шошгоноос чухал зүйл юм. Жинхэнэ урлаг сапур өөрийн зан чанараараа өвөрмөц тансаг төрх бүрдүүлэхэд оршдог.

Конго улс нь Францын колонид олон жил байсан. Тэгвэл тэд 1920-оод оноос колоничлолын шударга бус байдлыг эсэргүүцэж буйгаа анх хувцас загвараар илэрхийлэн гарч ирсэн юм. Эрчүүд нь Франц, Бельгийн хувцсыг авч, дуурайлган хэрэглэж эхэлжээ. Энэ нь сүүлдээ тэднийг цагаан арьстнуудаас хувцас булаах, Парисаас хамгийн тансагийг нь авахын тулд сарын багахан цалингаа шавхахад хүргэсэн байна.

1960 онд тусгаар тогтнолоо олсны дараа Конго улс Африкийн загварын элитүүдийн төв болжээ. Тэндхийн залуус Парис, Лондон руу аялж, дизайнерын хувцас авдаг болов. Энэ талаар Конго улсын алдарт румба дуучин Папа Вемба “Цагаан арьстнууд хувцсыг зохион бүтээсэн. Гэхдээ Африкчууд бид үүнийг урлаг болгодог” гэж хэлж байжээ.

Конго улсынхан хоорондоо хэн нь хамгийн дэгжин болохоо үзэж тэмцээн их явуулдаг аж. Сүүлийн жилүүдэд Конго эмэгтэйчүүд ч мөн загварын хослол өмсөж, сапеусууд болж эхэлжээ. Ингэснээрээ тэд “загварын бослого”-ийг дахин авчирч байгаа аж.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-23 06:23

ЯГ монгол шиг юм даа

zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 03:57

Nice blog right here! Additionally your website lots up fast! What web host are you using? Can I am getting your affiliate hyperlink in your host? I wish my web site loaded up as quickly as yours lol

Зочин
Зочин
2023-12-25 10:41

аймар хөдөө шаасан

Холбоотой мэдээ

Back to top button