Нийгмийн

Хөвсгөлийн Ханх суманд 15:45 цагт 4.3 магнитудын газар хөдлөлт боллоо

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:45 цагийн үед дахин газар хөдлөлт боллоо. Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 44 километрын зайнд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэхүү газар хөдлөлт нь энэ оны нэгдүгээр сарын 12-ны өглөө 05-32 цагт болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давталт хэмээн эх сурвалж мэдээллээ.  

Сануулахад өнөөдөр буюу долоодугаар сарын 22-ны 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд магнитуд нь 4.1-тэй газар хөдлөлт болсон.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button