Нийгмийн

Самарт яваад төөрсөн иргэдийн биеийн байдал хэвийн байжээ

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 19:30  цагт Улаанбаатар хотод газардлаа.

Тус нисдэг тэргээр ниссэн эрэн хайх, аврах бүлгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг Минжийн давааны самарчдын отгоос эсэн мэнд олсон юм.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан.

Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” гэсэн мэдээллийг өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button