НИЙГЭМ
Маргааш ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн билээ.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш /2021.07.23/ тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.