ДЭЛХИЙНИЙГЭМ

Хэнань мужид бороо орсны улмаас 33 хүн нас баржээ

Амралтын өдрүүдээс эхлэн зогсолтгүй орсон борооны улмаас Хятадын тав мужийн нэг болох Хэнаньд их хэмжээний үер болж дор хаяж 33 хүн амиа алджээ. Одоогоор Жэнжоу хотод 100 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна.

Хотын метроны шугам үерт автсанаас дээрх иргэд амиа алдсан хэрэг гарсан байна. Харин аврагчид бусад 500 орчим хүнийг аюулгүй гаргаж авч чаджээ. Мужад далан, усан сангууд сэрэмжлүүлгийн түвшинд хүрч, аврах ажиллагаанд олон мянган цэрэг оролцож байна.

Олон нийтийн сүлжээгээр гал тэрэгний зорчигчид цээжээ хүртэл гүн усанд зогсож буй зургууд олноор цацагдсан. Тухайлбал, аврагдсан  нэг иргэн "Ус миний цээжинд хүрсэн. Би үнэхээр их айсан. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл бол ус биш, харин сүйх тэрэгний агаарын хангамж багасаж байсан явдал." хэмээн цахим орчинд нийтэлжээ.

Бороо үргэлжлүүлэн орно гэж цаг агаарын газраас мэдээлж байгаа юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x