ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-д “Monkeypox” халдвараар 200 гаруй хүн ойрын хавьталд бүртгэгджээ

АНУ-д “Monkeypox” вирусаар нэг иргэн өвчилсөн бөгөөд одоогийн байдлаар ойрын хавьтлаар 200 гаруй хүн бүртгэгдээд байна. Энэхүү вирус нь салхин цэцэгтэй нэг гаралтай хэдий ч илүү хүндэвтэр хэлбэрээр дамждаг, ховор халдвар юм. Ихэвчлэн Африкийн төв болон баруун орнуудын алслагдсан хэсэгт байдаг. Халдвар нь 100 хүн тутмын нэгд үхлийн аюултай бөгөөд амьтнаас гаралтай юм.

Тус халдварыг энэ сарын эхээр Нигерээс ирсэн Техасын иргэн анх авчээ. Одоо Өвчнийг хянах , урьдчилан сэргийлэх төвөөс түүний хийсэн хоёр нислэгт хамт зорчиж явсан иргэдийн шинжлэхээр ажиллаж байна. Тус төвийн зүгээс “Аялагчтай ойрын хүмүүст учирч болох эрсдэлийг үнэлэхээр авиа компаниудтай хамтран ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.

Ховор ч гэсэн энэ халдвар АНУ-д өмнө нь бүртгэгдэж байсан. Халдварын анхны тохиолдол 2003 онд гарсан бөгөөд 47 хүн халдварлаж байжээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-23 17:23

Зовлонтой юм аа изду

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:44

I like this blog its a master peace ! Glad I observed this on google .

Холбоотой мэдээ

Back to top button