НИЙГЭМ

Нийслэлийн 28 байршилд 195 мянган цэцэг суулгалаа

Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг суулгаж, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тариад байна. Мөн  гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарилаа.

Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлах зорилгоор өөрсдийн нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x