ОХУ-ын байт харваач Светлана Гомбоева наранд цохиулснаас тэмцээний үеэр ухаан алджээ

"Токио 2020” олимпийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж буй. Өглөө болсон байт харвааны урьдчилсан шатны тэмцээны үеэр ОХУ-ын тамирчин Светлана Гомбоева ухаан алдан унаснаар эмнэлгийн тусламж авсан гэх мэдээлэл гадаадын сайтуудад мэдээлэгджээ.

Энэ тухай Олимпийн медальт тамирчин Ксения Перова хэлэхдээ:
“Тэр надтай урьдчилсан шатны үр дүнгийн талаар ярилцаж байхдаа ухаан алдаж унасан. Энэ үйл явдал хэдхэн секунтын дотор л болоод өнгөрсөн. Гадаа маш халуун, асфальтан зам халж, амьсгалахад ч бэрх болоод байна. Эмч нар хэлэхдээ Светланаг наранд цохиулсан байж магадгүй гэсэн” гэв.
Ухаан алдсан гэх ОХУ-ын шигшээ багийн тамирчин Светлана Гомбоева нь тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээгдэж буй.
Эх сурвалж: thesubwayalum.com
Бэлтгэсэн: О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.