НИЙГЭМ

ОХУ хилээ хааснаас 3000 гаруй Монгол оюутнууд хохирчээ

Монголд ковид-19-ийн халдварын тархалт өндөр байгаа учраас ОХУ-аас хилээ хааж, манай улсын иргэдийг хүлээн авахаас татгалзаад байгаа. Энэ нөхцөл байдал нь тус улсад сурдаг оюутнуудад нэлээдгүй хүндрэл учруулж байна.

ОХУ-д сурдаг манай улсын дөрвөн мянга орчим оюутан бий. Өнгөрсөн жил тэдний 90 гаруй хувь нь эх орондоо ирж зайнаас суралцсан. Оюутнуудын зарим нь танхимаар өгөх ёстой шалгалтандаа ороогүйн улмаас жилийн чөлөө авах шаардлагатай болсон байна. Энэ мэт уян хатан бус нөхцөлийг тус улсын сургуулиудаас тавьж байгаагаас оюутнууд нэгдэн Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл болон ОХУ-ын төгсөгчдийн холбоонд хандан тусламж хүсчээ. Тэд нийлэн УОК болон Гадаад харилцааны яаманд дараах хүндрэлүүдийг шийдэж өгөхийг хүсчээ. Үүнд:

  •  2021-2022 оны хичээлийн жилд биечлэн танхимаар сурахгүй тохиолдолд сургуулиас хасах, эсхүл зарим сургуулиуд нь суралцаж буй чиглэлээр нь Монголд шилжүүлэх тухай ОХУ-ын талаас санал гаргасан.
  • Шалгалтаа биечлэн өгөх шаардлагыг тус улсын сургуулиудаас тавьж байгаа. Үүний улмаас оюутнууд хоцрох, сургуулиасаа хасагдах болж байгаа.
  • Зарим мэргэжлийн дадлагыг заавал ОХУ-д хийх ёстой, үгүй бол тооцохгүй.
  • Зарим сургуулиуд шууд жилийн чөлөө олгох санал тавьсан зэрэг асуудлууд багтаж байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хг
Хг
2021-07-23 14:28

Хр

zochin
zochin
2021-07-23 14:33

Mongol uls bolobsroliin yam yagaad ZG yagaad ene ued mongol ouytnuudaa khardaggyi um GADAAD khergiin said ailchjlaad l bsn khenii tald yu yriad irsen um orosoor mundag yrilaa l geed bsn yrikhgyi yakh um GADAAD KHERGIIN SAID khun oros khytadaar angliar zaabal yridag baikh estoi Manai ZG erenkhii said ogt yu ch khiikhgyi um JAPAN d yu khiij bgaa um

Холбоотой мэдээ

Back to top button