Нийгмийн

Светлана Гомбоева: Олимпоо үргэлжлүүлж чадна, би зүгээр

“Токио 2020” олимпийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж буй. Өглөө болсон байт харвааны урьдчилсан шатны тэмцээны үеэр ОХУ-ын тамирчин Светлана Гомбоева ухаан алдан унаснаар эмнэлгийн тусламж авсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ тухай Светлана Гомбоева "ТАСС” агентлагт өгсөн тодруулгадаа:

"Гадаа маш халуун байсан учраас миний толгой эргэж, ухаан алдсан байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Олимпоо хэвийн үргэлжлүүлж чадна. Миний төлөө санаа чилээсэн та бүхэндээ баярлалаа, бас уучлаарай” гэв.

Ухаан алдсан гэх ОХУ-ын шигшээ багийн тамирчин Светлана Гомбоева нь тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээгдэж буй.

Эх сурвалж: TACC

Бэлтгэсэн: О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button