Нийгмийн

Б.Энхмандах: “Нарны зам”-ын ажлыг хийх явцдаа шугам, ус зайлуулах хоолой хааж, бөглөөгүй

Нарны зам дагуу ус зайлуулах шугамын ажил хийж буй. Энэ талаар  Зам, барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулбал,

“Замын ажил эрчимтэй хийж байгаа. Наймдугаар сарын 30 гэхэд борооны ус зайлуулах шугам, Олимпын гудамжны хоёр талын туслах авто зам, С рампын гүүрний ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа.  Мөн сүүлийн жилүүдэд Нарны замын урд талаар барилга барьсантай холбоотой урд талын авто зам дээр их хэмжээгээр ус тогтож, зам эвдрэх нөхцөл үүсэж байсан бөгөөд энэхүү төслийн хүрээнд Нарны замын урд талд шинээр борооны ус зайлуулах шугам хийсэн. 

Хашлагыг солих үеэр, хүмүүс үерийн ус зайлуулах хоолойг бөглөсөн гэж ярьж байна лээ. Энэ ажилтай холбоотой ямар нэгэн шугам, ус зайлуулах хоолой хааж, бөглөсөн зүйл байхгүй. Ажлын зураг төсөл 2019 онд боловсруулсан. Зураг төсөл боловсруулахад баталсан зургаар хийж байгаа.

Үүний дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Соёолжийн нүхэн гарцын хооронд  нэг  км уртад Нарны зам шинэчлэх юм. 

Шинэчлэлтийн ажлын хүрээнд одоо байгаа асфальт бетон хучилт дээр нэмж гурван үе асфальт бетон хучилтын ажил хийх юм. Авто замд хучилт хийхтэй зэрэгцэн авто замын хашлага, явган хүний замыг тухайн түвшинтэй тэнцүүлэн өндөрлөх шаардлагатай болдог. 

Ингэхдээ Нарны замын хойд талаар одоо байгаа борооны усны шугамыг өөрчлөхгүйгээр авто зам өндөрлөн, борооны усны лоткийн 20 метр тутамд хүзүүвч гаргах, ус хуримтлуулах худгийн ажил хийсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button