УЛС ТӨР

Г.Дамдинням гишүүн ДОЛООН хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ

2020 оны ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням тангараг өргөсөн өдрөөс хойших нэг жилийн ажлаа цахим тайлан хэлбэрээр хүргэжээ.

Нэг жилийн хугацаанд тэрээр нийт долоон хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, таван байнгын, түр, дэд хороо болон 12 ажлын хэсэг, 15 парламентын бүлэгт харьяалагдан ажилласан байна.

Мөн тойргийнхоо тулгамдсан зарим асуудлыг төрийн бодлогын түвшинд шийдвэрлүүлснээс гадна Дарханы замын мэдээллийг ил тод, тогтмол хүргэн олон нийтийн анхааралд хандуулснаар хяналттай болгож чадсанаа онцолжээ. Түүнчлэн УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонгогдсоноор соёл урлагийн салбарт онцгойлон анхаарч, сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хууль, Киноны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулжээ.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг энэхүү https://online.flippingbook.com/view/647683458/ цахим тайлангаас нээлттэй үзэж танилцан, санал бодлоо илэрхийлэх боломжтой аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button