Нийгмийн

Жүжигчин Г.Анандыг Өршөөлийн хуулиар суллажээ

“Single ladies-3” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээж, олонд танигдсан жүжигчин Г.Ананд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өглөө 05:30 цагийн орчимд УБС0858 дугаартай “Мерседэс Бенз Жи-500” маркийн машиныг согтуугаар барьж явах үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, бусдын амь насыг хөнөөсөн билээ.

Тодруулбал “ Premio” маркийн автомашиныг мөргөсний улмаас жолооч А амиа алдсан юм. Г.Ананд согтуурлын зэрэг нь 1.83 байснаас гадна тухайн үед хот дотор хурд хэтрүүлж явсан нь тогтоогджээ. Г.Анандын унаж яваад осол гаргасан “Мерседэс Бенз Жи-500” маркийн автомашин өөрийнх нь биш бөгөөд найз бүсгүйнх нь машин байсан байдаг.

Уг хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилж, гурван шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн ял оноосон байдаг.

Тэгвэл түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын зарим болох 25.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, үлдэх хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсан үзэж Өршөөл ийн хуульд хамруулж, суллажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-23 16:37

Amar2 s#a sogtuugaar mashin bariad hunii ami honooh chin barag sanaatai allaga bish yumu tgsen jil boloogui sullagdaj ntr

Зочин
Зочин
2021-07-23 18:33

Хүний амь одоо цагт ийм хэмжээнд үнэлэгддэг болжээ..

Haku
Haku
2021-07-24 00:03

Haku

Зочин
Зочин
2021-07-24 09:14

Төлбөр авч чадахгүй шоронд суух нь дээр байжуу.Эмч бэлддэг сургуулийн захир�##� хөлбөрч төлөөгүй, шоронд ч суугаагүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button