Жинхэнэ “орк”
“Бөгжний эзэн” киног үзээгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тус киноны үнэн улаан фэн хүмүүс цөөнгүй байдаг ч Бразилийн нэгэн шивээсчин эр “Бөгжний эзэн” киноны жинхэнэ “улаан фэн” гэдгээ ийнхүү нотолжээ. Тэрбээр өөрийгөө жинхэнэ орк болгосон байна. Ингэхийн тулд хамраа тайруулж, чихнийхээ хэлбэрийг өөрчилсөн аж. Харин бүх биеэ хар хөх өнгийн шивээсээр битүү шивсэн байна. Энэ талаар “Daily Mail”-д нийтэлжээ.
Түүний нэрийг Фернандо Франко де Оливейра гэдэг ба биеийнхээ 99 хувийг шивээсээр дүүргэсэн аж. Нүдээ л харин элдэв янз болгож өөрчлөөгүй гэнэ. Түүний бие одоо хүн гэж хэлэхэд тун хэцүүхэн болсон. Учир нь, биений өнгийг илтгэх нэг ч цайвар өнгө үлдээгүй байна.
Толгойдоо мэс заслын аргаар тусгай суулгац сулгуулсан нь чөтгөрийн эврийг дууриалгажээ. Шивээс хийлгэх үеийн өвдөлтөөсөө хэмжээлшгүй “таашаал” авсан гэжээ. Вампир буюу цус сорогч шиг шүднүүдээ хүртэл хуурайдуулж, хэлээ салаалуулсан байна. Энэ амьдралдаа хамгийн их өвдөлтийг хамраа тайруулахдаа мэдэрсэн гэж ярьсан байна.
Хамраа тайруулсан ч ямар ч асуудалгүй амьсгалж байгаа гэнэ. Хамрын мэс заслын дараа шархаа эдгээх гэж нэлээдгүй хугацаа зарцуулсан байна. Түүнчлэн, халдвар авахгүйн тулд нүүр царайгаа өмнөхөөс илүү сайн арчлах ёстой болсон байна.
О.АНАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.