НИЙГЭМ

Л.Энх-Амгалан: Хөгжим бүжгийн коллежийн хашаанд барих барилгын гэрээг цуцалж байна

Хөгжим бүжгийн коллежийн багш нар сургуулийнх нь хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэж, өдгөөг хүртэл тэмцсээр буй. Улмаар тухайн асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхонтой өнөөдөр дахин уулзалт хийж, МУК-ын хашаанд барихаар төлөвлөсөн Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалж, МУК-ын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлснийг мэдэгджээ. Тэрбээр:

“Өнөөдөр би БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нарын хамтарсан, сургуулийн хашаанд БҮТ-ийн барилга барихаар хийсэн гэрээг албан ёсоор цуцалж байна.

Мөн Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүд хугацаатай үүрэг өгч байгаа. Шинэ Удирдах зөвлөлийнхөн ямар шалгуур тавьж гүйцэтгэх захирлаа гаргаж ирэхийг өөрсдөө мэднэ. Үүнд яам оролцохгүй” гэв.

О.ЭНЭРЭЛ

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button